Sunday, February 14, 2016

Сармистай шпагетти

Хүйтний улирал эхлэхэд иргэд ханиад тусах нь ихэсдэг. Иймд уншигч та бүхэндээ амин дэмээр баялаг хоол хийх аргачлалыг хүргэж байна. 

Орц: /хоёр хүний/-Оливийн
тос аяганы 1/4
-Улаан лоолийн сүмс 2 ц/х
-Хэрчсэн сармис 1 ц/х
-Давс
-Шпаггети гоймон 200 гр
-Хэрчсэн яншуй 2 ц/х
-Хэрчсэн ногоон сонгино 1 ц/х
Хийх заавар:
1.Хоол бэлтгэх савандаа зургаан литр ус хийж буцалгана.
2.Хайруулын тавганд бэлдсэн оливийн тос, улаан лоолийн сүмс, сармис болон 1 ц/х давс хийн холино. Зөөлөн гал дээр сармисаа шаргал болтол нь 5 минут хутгана.
3.Савтай халуун усандаа гурван удаа 1/2 ц/х давс хийж, дээрээс нь гоймонгоо хийж буцалгана. Буцалгах явцдаа бага багаар хутгана.
4.Ингээд бэлэн болсон гоймонгоо хайруулын тавгандаа хийж, дээр нь яншуй, ногоон сонгино нэмээд хутгана. 

No comments:

Post a Comment