Sunday, February 14, 2016

Аньсны ундаа

1 кг аньс, 20гр дрож, 400гр сахар, 30гр үзэм, 4 литр ус
Бэлтгэх арга: 
Жимсийг хүйтэн усаар угаагаад хатаана. Дараа
нь модон нухуураар нухна. Бий болсон бөөм дээр ус, элсэн чихэр нэмж хийгээд дунд зэргийн гал дээр 15 мин чанана. Бага зэрэг хөргөсны дараа марлаар шүүж аваад шилэн саванд хийнэ.

Үүний дараа найруулсан дрож хийгээд сайтар хутгаж салфеткаар хучаад дулаан газар тавина. Гадаргуу дээр нь хөөс бий болоход ундааг дахин шүүж, үзэм нэмээд хоёр хоног сэрүүн газар байлгана. Эдгээр ундаа нь ханиад томуунаас сэргийлж, хүний дархлааны системийг бэхжүүлдэг тул өвөл сэрүүний улиралд нөөцлөн хадгалах нь ямар ч эмнээс илүү үр дүнтэй, биед сөрөг нөлөөгүй. 

Аньсны ундаанаас аяганд бага зэрэг хийгээд дээрээс нь буцалсан ус хийгээд уувал арвилан хэмнэхэд тустай. Бүх төрлийн амин дэмээр баялаг хүрэн манжинг үүгээр бэлтгэсэн ханд, ундааг өглөө бүр хэрэглэж байвал өтгөн хатахаас сэргийлнэ.

No comments:

Post a Comment