Friday, February 12, 2016

Шарсан тахиа

Орц:
1 бүтэн тахиа
4 амны халбага масло
1 ш сонгино2 ш том лууван
Ургамлын тос
Давс


Хийх арга:
- Тахиагаа угаагаад арчин хатааж бэлтгэнэ. Тахиагаа уяж бэлтгэнэ.
- Давсаа дотор гадаргүй цацаж амтлана.
- Хайлуулсан маслоо дотор гаднагүй түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн тахиагаа тавцан дээр байрлуулан сонгино луувангаа томовтор хэрчин хажуугаар нь зулна. Давс цацаж ногоогоо амтлана.
- Зуухаа 220 градуст халаана. Халсан зуухандаа тавцангаа хийгээд 15 минут шарсаны дараа нэг бөөрий нь дээш нь харуулан 5 минут нэмж шараад дахин нөгөө тийш нь эргүүлэн дахин нэмж 5 минут шарна. Нийт 25 минутын дараа галаа 160 хэм болгож буулгана.
- Үлдсэн маслон дээрээ тос нэмээд гал тогооны багсаар байн байн түрхэж өгнө.
- Аажимдаа түрхэх гэж бэлтгэсэн масло дуусахаар тахианаас ялгарсан шүүсээ 10 минут дутамд тахиагаа шүүсээр бүрж сэргээгээд нэмж 1 цаг шарна.

No comments:

Post a Comment