Tuesday, February 23, 2016

МОНГОЛ УЛСАД "4G LTE" СҮЛЖЭЭГ НЭВТРҮҮЛЭХЭД НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсын харилцаа холбооны салбарт өнөөдөр "3G" сүлжээ хамгийн хурдтайд тооцогдож байгаа бөгөөд үүнийг нэг шат ахиулан "4G LTE" болгох ажлыг “Монголын цахилгаан холбоо” компани 2014 оны хамгийн том зорилтоо болгож, хариуцанМонгол Улсад 4G LTE сүлжээг нэвтрүүлэхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

4G LTE сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг “Монголын цахилгаан холбоо” компани хариуцан хийхээр болжээ.Зургийг: С.Бадаг
 хийхээр болжээ. Өнгөрсөн 2013 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Монголын цахилгаан холбоо” компанид хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын “Кореа телеком” корпорацитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад "4G LTE" сүлжээг нэвтрүүлж, улмаар өгөгдлийн урсгалыг нэмэгдүүлэн өргөтгөл хийж, сүлжээний аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд нийт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн тооцоолжээ. Үүнээс 45 хувийг нь “Кореа телеком” корпораци гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. “Монгол Улсад ухаалаг гар утас, төхөөрөмж хэрэглэгчдийн 25 хувь нь "4G LTE" технологийг дэмжих боломжтой болсон учраас энэ төрлийн сүлжээ Монгол Улсад нэвтрэх цаг нь болсон” гэж “Монголын цахилгаан холбоо” компани үзжээ. Цөөхөн төрлийн бүтээгдэхүүнтэй энэхүү компани "4G LTE" бөөний сүлжээг нэвтрүүлэх нь шилэн кабелийн дамжуулах чадвартай тэнцүү өгөгдлийг газраар биш агаараар хүлээн авах боломжийг нээх өндөр ач холбогдолтойг болохыг онцолж байна. Дашрамд дурдахад мэдээлэл татах хүчин чадал "3G"-ийн хувьд секундэд 12.17 мегабит байдаг бол "4G LTE" -д тав дахин өндөр буюу 65.65 мегабит байдаг ажээ. 

No comments:

Post a Comment